ӨВӨРХАНГАЙ: “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт гурван сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-01 18:22:17

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ХХААГ-аас “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт гурван сарын аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд хоол, хүнс үйлдвэрлэл болон худалдаа эрхлэгчдийг хамруулсан хяналт, шалгалтыг явуулж,  Арвайхээр, Хархорин, Хужирт, Уянга, Бат-Өлзий, Богд суманд сургалт зохион байгуулах юм.


Мөн гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, хадгалах болон хэрэглэх хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн, хүнсний зориулалтын бус сав, зөрчилтэй бүтээгдэхүүн зэргийг иргэд, олон нийтэд сурталчилж мэдүүлэх ба хоол, хүнснээс гаралтай халдвар хордлого, түүнээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэнэ.


Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээний ерөнхий шаардлага, Эрүүл мэндийн сайдын А/370 дугаартай тушаалын хавсралтын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах зорилготой уг аян 6 дугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ