Ховдын багш нарын хичээл Сайн туршлагын эмхэтгэлд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-03 17:58:31

“Зөв монгол хүүхэд хөтөлбөр- хүүхэд нэг бүрийн хөгжил” үндэсний чуулганд Ховд аймгийн бага боловсролын багш нар математик, монгол хэл, хүн байгаль хичээлээр, сургалтыг дэмжих үйл ажиллагаанаас иргэний боловсрол хичээл амжилттай явуулжээ.

Суурь боловсролын багш нар хими, нийгэм, дизайн технологи хичээлээр, сургалтыг дэмжих үйл ажиллагаанаас “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа” хичээлээ үлгэр жишээ заасан байна. Харин сургуулийн өмнөх боловсролын багш нар урлаг, байгаль-нийгэм  хичээлээр тус тус амжилттай оролцжээ.

Дээрх багш нар улсын технологийн санд бүртгэгдэн нийгмийн ухааны багш нарын хичээл багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн веб сайтад байршиж, бусад хичээлүүд БСШУЯ-аас гаргасан сайн туршлагын эмхэтгэлд оржээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ