ХОВД: Сүүлийн гурван жилд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 63.6 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-27 17:20:02

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/   ХААН банк  жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Бизнес төвийг Ховд аймагт байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. 


Ховд аймаг сүүлийн гурван жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 63.6 хувиар өсгөж, 946.6 тэрбум төгрөгт хүргэн эдийн засгаа эрчимтэй тэлж байгаа юм. 


Үүнтэй уялдуулан бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлэх, тэднийг чадавхжуулах Бизнес төв нээж байгаа нь онцлууштай. 


Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид Нийгмийн даатгалын хэлтсийн нэг давхарт байрлах ХААН банкны Бизнес төвөөр зочилж, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлэх боломж нээлттэй бий.       


Тус банк
нь орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулж, зөвлөн туслах үйлчилгээг цаашид тогтмол зохион байгуулах юм. 

Холбоотой мэдээ