ХОВД: Яруу найргийн наадамд 60 орчим сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-26 14:04:08

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/ Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2024” наадам өнөөдөр Ховд аймагт болж байна. 

Наадмын зорилго нь хүүхэд багачуудыг монгол хэлний үгсийн сангийн ертөнцөөр аялуулж, аливааг сэтгэн бодох, бүтээн туурвих боломж бүрдүүлж байгаагаараа онцлогтой.  

Наадамд Ховд аймгийн төв болон хөдөөгийн сумдаас 60 орчим сурагч оролцож, авьяас билгээ сорьж байна.

Сурагчид 6-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн хоёр насны ангиллаар өрсөлдөж байгаа бөгөөд яруу найргийн наадамд оролцож,  өөрийн зохиосон шүлгээ нийтийн хүртээл болгосондоо баяртай байгаагаа илэрхийллээ. 

Наадмыг тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас санаачилж, хоёр жилд нэг удаа зохион байгуулж хэвшжээ.

Яруу найраг сонирхдог хүүхдүүдийг дэмжиж, хөгжүүлж буй "Хүрэл тулга" наадмын оролцогчдын тоо, хамрах хүрээ өргөжиж байгаа. Мэргэжлийн шүүгчид тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу оролцогчдод үнэлгээ өгч байна. Наадмын хоёр дахь шатны шалгаруулалт одоогоор хэвийн үргэлжилж байна гэж зохион байгуулагчид хэллээ.  

 

Холбоотой мэдээ