Мессигийн “ханш” 5 сая еврогоор унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-03-26 10:34:34

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 26 /РИА Новости/.  Аргентины шигшээ багийн тоглогч, дэлхийн аварга Лионел Мессигийн “клуб хоорондын шилжилтийн үнэ ханш” нь 5 сая еврогоор буурч, 30 саяар үнэлэгдэж байгаа тухай Transfermarkt цахим хуудсанд мэдээлжээ.

 

Тус сайт даваа гарагт Америкийн МLS лигийн хөлбөмбөгчдийн чансааг шинэчлэн гаргасан байна. Хэдийгээр шилжилтийн үнэ ханш нь буурсан боловч “Интер Майами” багт тоглодог Месси тус лигийн хамгийн үнэ цэнтэй тоглогч хэвээр байна.

 

Хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн чансааны хоёрдугаарт “Атланта Юнайтед” тоглож буй Мессигийн эх орон нэгт Тьяго Альмада /27 сая евро/ бичигджээ. Харин гуравдугаарт Уругвайгийн шигшээ баг ба “Орландо Сити” клубын довтлогч Факундо Торрес /14 сая/ орсон байна.   


Хамгийн өндөр ханштай 10 тоглогчийн жагсаалтад Аргентины бас нэгэн иргэн багтсан нь Санкт-Петербургийн “Зенит” клубт тоглож байгаад “Остин”-д шилжин ирсэн  Себастьян Дриусси /10 сая евро/ юм.  

 

“Интер Майами”-д Месситэй хамт тоглодог, урьд нь “Барселона”-д тоглож байсан Жорди Альба, Серхио Бускетс нарын “ханш” мөн адил унаж, 2,5 сая евро болсон байна. 

Холбоотой мэдээ