ОРХОН: Орхон, Булган аймгийн сурагчдын дунд мэтгэлцээний тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-18 18:26:46
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Мэтгэлцээнд хөгжүүлэх хүч бий” аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

 

Тэмцээнд Орхон, Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 20 багийн сурагчид оролцов.

 

Тэмцээнийг Орхон аймгийн ГХУСАЗСЗ, Боловсрол, шинжлэх ухааны газар, Багшийн хөгжлийн гарц НҮТББ, Монголын Карл поперын нийгэмлэг хамтран зохион байгуулжээ.

 

Мэтгэлцээний тэмцээн, уулзалт, өдөрлөгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Ү.Амарбат, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагай, Дорнын түншлэл бизнесийн зөвлөл”-ийн судлаач, олон улсын худалдааны зөвлөх Б.Дашравдан нар мэтгэлцэгчдэд зөвлөгөө өгч, өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.


Тэмцээний тэргүүн байрт 8 дугаар сургуулийн "Демократ" баг, хоёрдугаар байрт 3 дугаар сургуулийн "Няцлагч" баг, гуравдугаар байрт "Монголын Карл Поперын мэтгэлцээний салбар нийгэмлэг"- ийн "Эрхэс" баг, тусгай байрт 4 дүгээр сургуулийн "Шинэ санаа" баг шалгарлаа. 


"Шилдэг кейс"-тэй багаар 13 дугаар сургуулийн “Miracle” баг, “Шилдэг дасгалжуулагч”-аар 8 дугаар сургуулийн мэтгэлцээний клубийн багш Э.Түмэнцэцэг, “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн ахлах сургуулийн мэтгэлцээний клубийн багш Б.Удвал нар шалгарсан юм.


“Шилдэг илтгэгч”-ээр 8 дугаар сургуулийн “Демократ” багийн гишүүн Б.Цолмон, Монгол Карл Попперын салбар нийгэмлэгийн “Эрхэс” багийн О.Элбэгсайхан нар шалгарлаа. Орхон, Булган аймгийн сурагчдын дунд анх удаа мэтгэлцээний тэмцээн болж байгаагаараа онцлог юм.





 

Холбоотой мэдээ