ДОРНОД: Хавирга-Архашаатын боомтоор жижиг тэрэгтэй зорчигчдыг нэвтрүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-15 18:31:55

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хавирга-Архашаатын боомтоор наймаас доош суудалтай автомашинтай зорчигчдыг энэ сарын 14-нөөс нэвтрүүлж эхэллээ. Гэхдээ зөвхөн Дорнод аймагт бүртгэлтэй ДОА, ДОР, ДОУ дугаартай автомашинаар БНХАУ-ын Шинэ барга баруун хошууны нутаг дэвсгэрт зорчихыг зөвшөөрсөн байна.


Иргэд хилээр нэвтрэхээс 24 цагийн өмнө Цагдаагийн газарт хүсэлт, материалаа өгөхийг зөвлөж байна. Тодруулбал, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар болон тээврийн хэрэгслийн гадна талын урд, хойд талаас авсан зураг, оношилгоо, тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан гэрээний хуулбараа Цагдаагийн газрын dornod.tsagdaa@gmail.com цахим хаягт илгээх шаардлагатай.


Хил нэвтрэх үнэмлэх авсан тээврийн хэрэгсэл БНХАУ-ын талд зорчих хугацаа 10 хоног байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацаа сунгуулах хүсэлтийг дахин гаргана гэж Хилийн боомтын захиргаанаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ