Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл дуусахад дөрвөн цаг үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-15 14:07:28

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Элсэлтийн шалгалтын Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна.


Элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчаас монгол хэл, бичгийн шалгалт заавал авдаг. Монгол хэл, бичгийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна. Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл өнгөрсөн сарын 19-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 26-ны 18:00 цагт дуусна.


Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 35485 суралцагч төгсөх бөгөөд төгсөгчдийн 18 653 нь орон нутгийн, 16 832 нь нийслэлийнх байна. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдэнэ. Энэ жил элсэлтийн шалгалтад 40 мянга орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ.


Сануулахад, монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл дуусахад дөрвөн цагийн хугацаа үлдсэн бөгөөд амжаагүй бол та яаравчлах хэрэгтэйг албаныхан санууллаа. 

Холбоотой мэдээ