ХОВД: Төрийн албаны ерөнхий шалгалтад 18 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-14 14:20:12

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/ Энэ оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад Ховд аймгаас 165 иргэн оролцохоор бүртгүүлсэн юм.

Үүнээс 136 иргэн буюу 82.4 хувь нь хуваарийн дагуу шалгалт өгснөөс 18 иргэн тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгүүлжээ. 


Ховд аймагт энэ сарын 13, 14-ний өдөр Ховд аймагт зөрчил, доголдолгүй хэвийн зохион байгууллаа.


Дараагийн шалгалтыг тавдугаар сарын 22-24-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүртгэлийг дөрөвдүгээр 24-ний өдрөөс тавдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ.    

Холбоотой мэдээ