Хяналтын пост ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-02 17:20:40

Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар багийг нутаг Хашаатын говийн баруун хойно байрлах малчин Д.Загдсүрэнгийн  малаас хонины “Цэцэг” өвчин  илэрсэн тул сумын Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 30-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоон хорио цээрийн дэглэмийг одоог хүртэл үргэлжлүүлэн ажиллуулж байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хяналтын постыг Шунхлай, Найрамдлын хэсэгт ажилуулж Сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газрын албан хаагч, хөдөлгөөнт  эргүүлүүд тогтоосон хуваарийн дагуу ажиллаж байна.

Албаны хүний хэлснээр едүгээр сарын 23-ны байдлаар  гарал үүслийн гэрчилгээгүй  330 мах , 92 амьд малыг буцааж, гарал үүслийн гэрчилгээтэй 358 малын махыг оруулжээ.

Харин хяналтын постоос өөр газраар мах, махан бүтээгдэхүүн, амьд мал  орох зөрчил гарсныг тухайн бүр нь холбогдох газруудад нь үүрэг өгч далан шороог нэмэх, хаалт хамгаалалтыг сайжруулах, хөдөлгөөнт эргүүл гаргах ажлыг  зохион байгуулж буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ