Олимпийн хүрэл медальт Б.Ууганхүү нутгийнхаа хүндэт иргэн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-02 15:16:43

Бразилын Рио-Де-Жанейро хотод зохиогдсон “Рео2016” Паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жингийн жинд эх орноо төлөөлөн барилдаж хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүг 10 дугаар сарын 01-нд төрөлх нутаг Дорноговь аймгийнхан ёслол төгөлдөр хүлээн авлаа.

Б.Ууганхүүг Сайншанд  сумын төв талбайд Нутгийн зөвлөл, ИТХ, ЗДТГ болон иргэд, байгууллага хувь хүмүүс, төрөл садан нь угтан баяр хүргэж, томоохон шагналууд, сюрприз барьсан байна. 

Түүний амжилтыг үнэлж Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл Улаанбаатар хотод 2 өрөө байраар шагнасан бол Дорноговь аймгийн ЗДТГ,  ард иргэдээс 30 сая төгрөг, Сайншанд сум 2 сая, аймгийн ИТХ-аас 1 сая төгрөгөөр урамшуулж, Дорноговь аймгийн хүндэт иргэнээр өргөмжиллөө.

Мөн түүний анхны багш самбо бөхийн дэлхийн хошой мөнгөн медальт Москвагийн олимпын шагналт тавдугаар байрын шагналт, ахмад тамирчин Я.Доржид хүндэтгэл үзүүлсэн аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ