ӨНӨӨДӨР: Хүний эрхийн талаарх УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.
Гуравдугаар сарын 13-ний лхагва
гарагт болох зарим үйл явдлын тойм:
-Засгийн газрын ээлжит
хуралдаан болно.
10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЭҮК-оос хүний эрхийн талаарх УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаарх
хэлэлцүүлэг зохион байгуулна.
10.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: БНСУ-аас Монголд ирж ажилласан сайн дурын нийгмийн
40 ажилтан үйл ажиллагаагаа дүгнэн танилцуулна.
11.30
цагт: Үндэсний
мэдээллийн төвд: Монголд
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгааны “буруутан” нь төрийн бодлого
уу, үйлдвэрлэгчдийн шунал уу. Үйлдэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар
Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг мэдээлнэ.
15.00 цагт: “Интерном”-д: Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984”
романаас сэдэвлэсэн “Орфей” театрын уран бүтээл “1984”
постдрамын жүжгийн тоглолтын талаар танилцуулж, жүжгийн философи, эрх чөлөөний үзэл санааны тухай
хэлэлцүүлэг болно.
16.00 цагт: Хүүхдийн ордонд: Монгол Улсын
Консерваторийн Хүндэт профессор, МУУГЗ, Эвэр бүрээ, Ардын бишгүүр хөгжмийн
сургалтыг үндэслэгч Л.Самбалхүндэв багшийн 80 насны ойд зориулсан хүндэтгэлийн
тоглолт болно.
-Биатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн үргэлжилж байна.