Ашиглалтад орж байгаа орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэгтэй нь хамт хүлээн авах санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-03-12 15:54:36

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүд Хан-Уул дүүргийн Яармагийн бүсэд өнөөдөр ажиллаж байна.


Тус бүс Хан-Уул дүүргийн 5,6,7,8 дугаар хороог хамардаг бөгөөд 30,754 хүн амтай. Сүүлийн жилүүдэд тус дүүрэгт  барилгажилт эрс нэмэгдэж, хүн амын тоо өсөж байгаатай холбоотой сургуулийн хүртээмжийн асуудал тулгамдсан асуудал болсон. 2022 онд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж чадсан нь иргэдийн өмнө тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэх боломжийг нээсэн гэж иргэд хэлж байна.


Хан-Уул дүүрэгт цаашид ч төвлөрөл ихээр үүсэх магадлалтай учир газар зохион байгуулалтад онцгой анхаарал хандуулж, ашиглалтад орж байгаа орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэгтэй нь хамт хүлээн авах, зарим газрыг аж ахуйн нэгжүүдэд олгохоос илүүтэй цэцэрлэг, сургууль барих чиглэлээр бодлого барьж ажиллахыг сайдын хувьд хүслээ. Мөн Яармаг орчмоос хүүхдээ хотын төв рүү сургуульд зөөдөг айл өрх олон байдаг. Багш нарын чадавхжуулснаар энэ урсгалыг зогсоох боломжтой гэж үзэж байна. 


Уулзалтын үеэр иргэд хороодыг нэгтгэж бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ хэмээн санал бодлоо илэрхийллээ. Засаг захиргааны одоогийн бүтэц төр иргэн хоёрыг холбоход хүндрэлтэй болсон тул дүүргүүдийг 42 нэгжид хуваах бодлогыг зөв гэлээ.




Холбоотой мэдээ