ХОВД: "Эх оронч залуу" өдөрлөгөөр цэргийн алба хаахын давуу талыг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-12 07:48:39

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/ Зэвсэгт хүчний 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан "Эх оронч залуу" өдөрлөгийг Ховд аймагт зохион байгууллаа.

 

Өсвөр үе, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, тэднийг соён гэгээрүүлэх зорилготой тус өдөрлөгийн үйл ажиллагааг Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Залуучуудын хөгжлийн төв, Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас санаачилж хэрэгжүүлсэн юм.

Ингэхдээ Хувь хүний хөгжил сэдвээр сургалт зохион байгуулж, "Оюутан цэрэг" хөтөлбөр, цэргийн алба хаахын давуу тал, онцлогийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн тус өдөрлөгийн хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын дунд Цэрэгжилтийн буухиа тэмцээнийг зохион байгуулахад зургаан багийн залуус хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.  


Өдөрлөгт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид болон Хөгжил политехник коллежийн суралцагчдын төлөөлөл оролцсон байна.  


Энэхүү өдөрлөгийн үр дүнд өсвөр үе, залуусын эх орноо хайрлан хамгаалах сэтгэлгээ өргөжих ба батлан хамгаалах бодлого, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх боломж бүрдэх юм.  


Холбоотой мэдээ