ДОРНОД: Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-10 14:10:33

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн салбар дахь эмэгтэйчүүдтэй холбоотой тоон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.


-Дорнод аймаг нийт 84650 хүн амтайгаас 41823 буюу 49.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Аймгийн төвд 24503 эмэгтэй амьдардаг.


-Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 байгаа нь эрэгтэйчүүдээс даруй есөн жилээр урт насалж буй үзүүлэлт юм.


-Жендэр хөгжлийн үзүүлэлт буюу дундаж наслалт, боловсрол, цалин орлогыг эрэгтэйчүүдтэй харьцуулахад 0,757 байгаа бол эрэгтэйчүүдийнх 0.729 байна.

 

-Дорнод аймгийн хэмжээнд 20-59 насны 16715 эмэгтэй ажиллах хүч бий. Үүнээс 4357 нь 30-39 насныхан байна. Дээрх насны эмэгтэйчүүдийн дийлэнх нь ХАА болон худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байна.

 

-Ажил олгогч эмэгтэйчүүдийн хувьд 45-54 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Сонирхуулахад, 15-19 насны 104 ажил олгогч эмэгтэй байна.

-Өрх толгойлсон 4250 эмэгтэй байгаагаас 18 хүртэлх насны хүүхэдтэй 1652, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй 177 эмэгтэй байна.


-Дорнод аймагт нийт 2000 гаруй ААНБ үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 1764 компанийн 743-ыг, 87 нөхөрлөлийн 41-ийг, 82 хоршооны 32-ыг нь эмэгтэй хүн удирдаж байна.

-Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 37 төлөөлөгчийн тав нь эмэгтэй.

Холбоотой мэдээ