Албан байгууллагуудад халаалт өгч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-10-01 12:10:07

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн халаалтыг 10 дугаар сарын нэгнээс буюу өнөөдрөөс өгч эхэллээ.  

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2016-2017 онд нийслэлийн хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга  халаалт авна. Үүнээс есдүгээр сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгчээ.

Халаалт болон халуун ус тасалдах, доголдохтой холбоотой гомдол санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ