Барби хүүхэлдэй 65 нас хүрч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОС-АНЖЕЛЕС, 2024
оны гуравдугаар сарын 6 /Reuters/. Жижигхэн хөлөөрөө дэлхий ертөнцөд соёлын томоохон ул мөрийг үлдээсэн Барби хүүхэлдэй өдгөө 65 нас хүрч байгаа хэдий ч 250 өөр төрлийн ажил мэргэжлээ орхих шинжгүй байна.
Шаргал
үстэй, хар цагаан өнгийн усны
хувцастай, хажуу тийш харж буй мэт нүдтэй
анхны Барбиг тэртээ 1959 онд зохион бүтээгч Рут Хэндлер өөрийн охин Барбарагаас
санаа аван бүтээж байжээ. Улмаар энэ онд 65 жилийн ойгоо тэмдэглэж буй хүүхэлдэйг арьсны өнгө, үсний загвар, биеийн хэлбэр зэргийн хувьд олон янзаар үйлдвэрлэдэг болсон байна.
Барби өмнө нь гоо үзэсгэлэнгийн нэгэн тусгал байсан бол өнөөдөр олон барби бий болоод байгааг Mattel компанийн дэд
ерөнхийлөгч Лиза Макнайт Reuters агентлагт ярилцлага өгөх үеэрээ онцоллоо. Өдгөө Барби нь 35 арьсны өнгө, 97 төрлийн үсний засалттай болсноос гадна биеийн хэлбэрийн хувьд есөн өөр янз хэлбэртэй болжээ.
Түүнчлэн Карл Лагерфельд тэргүүтэй
олон алдартай загвар зохион бүтээгч,
үсчдийг гараагаа эхлэхэд нь тусалсан загварын бэлгэ тэмдэг болоод зогсохгүй саяхан Barbiecore хэмээх загварын хэв маягийг бий болгожээ.
Үүний сацуу Оскарын найман шагналд нэр дэвшээд буй “Барби” киноны амжилтыг дурдах нь зүйтэй. Гэхдээ энэ бүх ололт амжилт ганцхан шөнийн
дотор бий болоогүй нь тодорхой.
Өнөөдрийг хүртэл зарим хүмүүс уг хүүхэлдэйг биемахбодийн бодит бус
харьцаа, хүйсийн үүрэг, Европын
баримжаа бүхий гоо сайхны стандарттай холбосон хэвээр байна. Mattel компанийн хувьд эдгээр санаа зовоосон асуудлуудыг анхаарч үзэхийн сацуу хүүхэлдэйнүүдийнхээ төрлийг улам олон болгосоор байна. Тус брэнд нь дизайнеруудынхаас гадна бусдын санал бодол, дуу хоолойг сонсоход
нээлттэй ханддаг байна.
“Бидний хувьд хамгийн чухал зүйл бол загвараа гаргахдаа нийгмийн бүх бүлгээс зөвлөгөө авах явдал байдаг. Хэрэв бид өмнө нь хийж байсан зүйлээ дахин дахин хийсээр байсан бол Барби өнөөдрийнх шиг амжилтад хүрэхгүй байх байсан” гэж Mattel-ийн Барби хүүхэлдэйн дизайн хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Кулмон хэлжээ.