Вашингтоны сунгаанд Н.Хейли ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-03-04 12:25:57

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 4 /AP/. Вашингтон буюу Колумбийн тойрогт ням гарагт болсон Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах анхан шатны сонгуульд НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Никки Хейли ялжээ.


Санал хуудсын 99 хувийг тоолж дууссаны дараах байдлаар сонгогчдын 62.8 хувь нь Н.Хейлид саналаа өгсөн бол Д.Трампыг 30 гаруй хувь нь дэмжсэн байна. Н.Хейлигийн хувьд анхан шатны сонгуульд анх удаа ялж байгаа нь энэ бөгөөд өмнөх бүх сунгаанд Д.Трамп ялсан юм. Бизнес эрхлэгч Вивек Рамасвами, Нью-Жерси муж улсын захирагч асан Крис Кристи, Арканзас муж улсын захирагч асан Аса Хатчинсон, Флорида муж улсын захирагч Рон Десантис нар нэрээ татсанаар БНН-ын сунгаанд Н.Хейли, Д.Трамп нар үлдээд байгаа юм. В.Рамасвами, Р.Десантис нар Д.Трампыг, А.Хатчинсон Хэйлиг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн билээ. 

Тус намын сонгуулийн хуанлийн хамгийн чухал үйл явдал бол анхан шатны сонгуулийг 16 муж улсад нэгэн зэрэг явуулах “супер мягмар гараг”-ийн сунгаа юм.

Холбоотой мэдээ