Архангай аймгийн Ихтамир суманд дахин газар хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-03-03 10:48:37

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас мэдээлснээр өнөөдөр өглөө буюу Улаанбаатарын цагаар гуравдугаар сарын 3-ны 05:07:46 цагт Архангай аймгийн Ихтамир сумын нутагт газар хөдөллөө. 

Газар хөдлөлтийн хүч 4.7 магнитуд байжээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 2-ны 12:59 цагт Ихтамир суманд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол өнөөдөр ийнхүү дахин газар хөдөлжээ. 



Холбоотой мэдээ