ОРХОН: “Ачит Ихт” ХХК эрүүл мэнд, боловсролын салбарт 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал "Ачит
Ихт", “Зэс эрдэнийн хувь” ХХК-тай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээнд уул уурхай компаниуд орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, ажлын байр
нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажил
санаачилж, хэрэгжүүлэхээр туссан юм.
“Ачит Ихт” ХХК 2017 оноос Орхон аймгийн эрүүл мэнд,
боловсролын
салбарт багагүй хөрөнгө оруулалт хийж, ерөнхий
боловсролын таван сургуулийн химийн кабинетыг засварлаж, шаардлагатай сургалтын
хэрэглэгдэхүүнээр тохижуулсан байна. Өнгөрсөн
онд химийн хичээлийн
масс
олимпиадыг зохион байгуулжээ. Энэ онд тус компани орон нутагт нийт 160 сая
төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж.
Харин “Зэс эрдэнийн хувь” ХХК энэ
оноос Орхон аймагтай хамтран ажиллаж байгаа бөгөөд нийт 100 сая төгрөгийн хөрөнгө
оруулалт хийхээр гэрээ байгууллаа.
Холбоотой мэдээ

