СЭЛЭНГЭ: Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-20 10:09:53

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Шинэ он гарсаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь авто замын олон улсын шалган нэвтрүүлэх боомт, Сүхбаатар хот дахь Төмөр замын боомтоор давхардсан тоогоор 60.3 мянган зорчигч нэвтэрсэн байна.


Хилээр нэвтэрсэн зорчигчдыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3 мянган хүнээр нэмэгдсэн байна. Нийт зорчигчийн 47.8 мянга буюу 79.2 хувь нь монгол иргэд, 12.5 мянга буюу 20.8 хувь нь гадаад иргэд байгаа аж.


Харин хилээр нэвтэрсэн монгол иргэдийн тоо 23.6 мянгаар буюу 97.8 хувиар өсөж, гадаад иргэдийн тоо 2.3 мянган хүнээр буюу 15.4 хувиар буурсан байна.

Холбоотой мэдээ