СҮХБААТАР: Хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР 
                                                                    Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар
сарын 15 /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-нд нийт нутгаар
цас орж, салхины хүч ширүүснэ. 19-нд хүйтний эрч чангарна
гэдгийг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа. 
Хоёрдугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр өдөртөө -12-17 градус, шөнөдөө -18-23 градус хүйтэн байна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, хоёрдугаар сарын 16, 17, 18-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр секунд хүрч ширүүсэж, цасан шуургатай.
Иймд ойрын өдрүүдэд малчид, тээвэрчдийг холын замд гарахгүй байхыг
онцгойлон анхаарууллаа. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    