ХОВД: Мөнххайрхан сумынхан 13 га газрыг нөхөн сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-15 17:30:27

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд манлайлсан Мөнххайрхан сумыг Ховд аймгийн шилдэг сумаар шалгаруулж, шагналаа.


Мөнххайрхан сум нь Улаанбаатар хотоос 1421 км, Ховд аймгийн төвөөс 155 км зайд оршдог. Тус сумын хүн амын 98 хувь нь урианхай угсаатан юм. 


Өнгөрсөн онд тус сумын иргэд бүгд тоон гарын үсгээ авсан бөгөөд эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдалтаараа аймагтаа хоёрдугаар байрт оржээ.  


Мөн "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд 30 га газрыг ойжуулж, хог хаягдлын менежментийг сайжруулан 13 га талбайд нөхөн сэргээлт хийсэн зэрэг олон талт ажлын үр дүнгээ сайжруулжээ. 

Холбоотой мэдээ