УБЦТС: Эрчим хүчний дутагдлаас шалтгаалж Цагаан сараар цахилгаан хязгаарлаж болзошгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд эрчим хүчний хэт ачааллаас шалтгаалан цахилгааны хэрэглээг хязгаарлаж болзошгүйг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-нээс мэдэгдлээ. Иймд 17:00-22:00 цагт ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ тохируулахыг уриалав.
Хэрхэн цахилгаанаа
хэмнэх вэ?
-Индүү, тоос сорогч,
угаалгын машин зэргийг 17:00-22:00 цагаас өөр цагуудад ажиллуулах
-Цахилгаан зуухны
халаах хэсэг хоолны савны ёроолын хэмжээтэй адил байвал цахилгааны хэрэглээг 60
хувь хүртэл бууруулна
-Хоол, цайг буцалсны
дараа плиткийн температурыг бууруулах, хоол бүрэн болохоос өмнө ширмэн зуухыг
салгаж үлдэгдэл дулааныг ашиглах
-Хоол хийх үедээ
савныхаа тагийг тавих, ингэснээр эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана
-Цагийн тохируулгатай
будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслийг 17:00 цагаас өмнө ажиллуулах
-Хоёр тарифт
тоолууртай бол цахилгаан хэрэгслээ 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах замаар
өдрийн цагаар зарцуулдаг цахилгааны төлбөрөө хоёр дахин багасгах боломжтой
-Индүү 17-26 ширхэг
100 Вт-ын чийдэнтэй тэнцэх цахилгаан хэрэглэдэг. 21:00 цагаас хойш индүүгээ
ашиглах
-Хэрэглээгүй
телевизор, wifi төхөөрөмж, DVD тоглуулагч, хөгжим, гар утасны цэнэглэгч, хэт
богино долгионы зуух, компьютер зэргийн залгуурыг тогтмол салгаж хэвших
-Гар утсаа цэнэглээд
цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг бол жилд 560 төгрөг дэмий үрэгдүүлнэ.
-Таван минут шүршүүрт
ороход ванны 1/3-тэй тэнцэх хэмжээний ус ордог. Энэ нь ус халаах эрчим хүчийг
хэмнэж байгаа юм.
-Эрчим хүчний
хэмнэлттэй А, А+, А++ ангиллын гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгосноор
цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэнэ.