Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг хууль, хяналтын байгууллага хянах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-02-05 15:08:22

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нийтийн албанд ажиллаж буй төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ) авах үйл ажиллагаа улсын хэмжээнд 80 гаруй хувьтай байгааг АТГ-аас мэдээлж байна.


Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллага 2023 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 95 хувьтай гаргажээ.



Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хоёрдугаар сарын 15 хүртэл авна. Нэг ёсондоо АТГ-ын meduuleg.iaac.mn цахим систем хоёрдугаар сарын 15-нд хаагдах юм.


ХОМ-гийн энэ жилийн онцлог:

  • Виртуал хөрөнгийг анх удаа бүртгэн мэдүүлж, бусад хөрөнгийн мэдүүлгийг цахимаар авч байна.
  • ХОМ-той холбоотойгоор иргэдээс ирүүлсэн санал гомдол, мэдээлэл 50 хувиар нэмэгдээд байна.

АТГ ХОМ-ын мэдүүлгийг хадгалан архивладаг учир нийтийн албанд ажиллаж буй төрийн албан хаагч нар ХОМ-оо үнэн зөв, алдаагүй, бүрэн нягталж мэдүүлэх хэрэгтэйг анхаарууллаа. ХОМ-ын мэдүүлгийг хадгалан архивладаг учир нийтийн албанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан тохиолдолд тухайн хүний үндэслэлгүй хөрөнгөжсөн байдлыг хууль, хяналтын байгууллага хянах, эргэн харах боломжтой аж. 


Холбоотой мэдээ