ЗАВХАН: Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн мэргэн Д.Давааням тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-04 16:31:54

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тус аймагт сар шинийн баярт зориулсан үндэсний сурын харваа, бөхийн барилдаан шагайн харвааны тэмцээнүүд боллоо.


Үндэсний сурын харвааны тэмцээнийг аймгийн ЗДТГ, аймгийн Харваачдын холбоо хамтран зохион байгууллаа. Насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар тэмцээнийг явуулж эрэгтэй төрөлд нийт 32 харваач цэц мэргэнээ сорьсон байна.

Эрэгтэй харваачдаас Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Д.Давааням тэргүүлж, хоёрдугаар байрт Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Т.Эрболд, гуравдугаар байрт Завхан аймгийн Сантмаргаз сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Б.Даваадамдин нар шалгарчээ. 

Эмэгтэй төрөлд нийт 16 харваач цэц мэргээ сорьсноос, тэргүүн байрт Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат, аймгийн гоц мэргэн Т.Үүрийнцолмон, хоёрдугаар байрт Завхан аймгийн Идэр сумын харьяат, спортын мастер Б.Мөнхчимэг, гуравдугаар байрт Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Н.Нямжаргал нар тус тус шалгарчээ.

Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээнийг аймгийн ЗДТГ, “Даян мэргэн” харваачдын холбоотой хамтран зохион байгууллаа.


Тэмцээнийг багийн харваа, цуваа харваа гэсэн төрлөөр явуулж, ахмадын цуваа харвааны төрөлд Яруу сумын харьяат, аймгийн гоц мэргэн Р.Батбаяр тэргүүн байрт шалгарчээ.


Эрдэнэхайрхан сумын харьяат, улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн Ц.Лханаажав дэд байр, Яруу сумын харьяат, улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн А.Дэжид гутгаар байрт шалгарлаа.


Цуваа харвааны төрөлд Алдархаан сумын харьяат, аймгийн гоц мэргэн “Зэндмэнэ” багийн харваач Г.Амарсайхан тэргүүн байр, Идэр сумын харьяат, “Идэр мэргэн” багийн харваач Г.Ууганбаатар дэд байр, Идэр сумын харьяат, “Даян манлай” багийн харваач Т.Бямба-Очир гутгаар байрт тус тус шалгарлаа.

Багийн харваа төрөлд нийт 18 баг оролцсоноос, аймгийн гоц мэргэн Г.Мөнххангай ахлагчтай Яруу сумын "Дархан мэргэ" баг тэргүүн байр, аймгийн гоц мэргэн С.Баяндорж ахлагчтай Улиастай сум, Төгсбуянт Жавхлант хийдийн дэргэдэх "Зэндмэнэ" баг дэд байр, аймгийн гоц мэргэн О.Ганзориг ахлагчтай Эрдэнэхайрхан сумын "Сэнжит цохио" баг гутгаар байр,  аймгийн гоц мэргэн Б.Алтангэрэл ахлагчтай Яруу сумын "Чандмань" баг дөтгөөр байрт тус тус шалгарлаа.


Сар шинийн барилдаанд 32 бөх зодоглосноос Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бөх, аймгийн харцага П.Баярсайхан түрүүлж, Их-Уул сумын харьяат, аймгийн начин Э.Дарамсэнгэ үзүүрлэлээ. Их шөвөгт Эрдэнэхайрхан сумын харьяат, сумын заан Э.Ванчин-Очир, Алдархаан сумын харьяат, сумын заан Н.Билгүүн нар шалгарав.

Мөн өсвөрийн 32 бөхийн барилдаан болж, Тосонцэнгэл сумын 1 дүгээр сургуулийн сурагч Э.Баяржавхлан түрүүлж, Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч Г.Нармандах үзүүрлэлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ