ӨВӨРХАНГАЙ: "Аймгийн аварга малчин"-аар 105 малчин өрх шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-02-01 18:17:52

Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрээр хөдөө аж ахуйн аваргуудыг шалгарууллаа.


Эрдэнэт мал сүргээ өсгөн, ашиг шимийг нэмэгдүүлэн аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан 105 малчин өрх “Аймгийн аварга малчин”-аар шалгараад байна. Мөн “Аймгийн аварга үхэрчин”-ээр 18, “Аймгийн аварга саальчин”-аар тав, “Аймгийн аварга тэмээчин”-ээр нэг малчин өрх шалгарсан юм.


Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүн амыг хангаж, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан долоон иргэнийг “Аймгийн аварга тариаланч”-аар, хоёр аж ахуйн нэгжийг “Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор тодруулсан бол “Аймгийн тэргүүний хоршоо”-гоор нэг, “Аймгийн аварга фермер”-ээр хоёр аж ахуйн нэгж тус тус шалгарлаа. Аваргуудын шагналыг 2 дугаар сарын 2-6-ны өдөр гардуулна. 

Холбоотой мэдээ