ХОВД: Булган сумынхан 90 мянга гаруй төл хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-31 11:15:53

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сум 900 орчим малчин болон мал бүхий өрхтэй.

Тус сумын нутагт 297 мянга гаруй толгой мал өвөлжиж байна.

Энэ жил тус сумын 158 өрх 200 мянга гаруй толгой малтай алсын отор хийжээ.  


Булган сумынхан нийт малын тоогоороо аймагтаа тэргүүлдэг. Ялангуяа адуу, ямаа, үхэр сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлж байна.


Тус сумын нутагт одоогийн байдлаар өвөлжилт хэвийн байгаа ба малчид ирэх хавар 90 мянга гаруй төл мал хүлээн авах урьдчилсан тооцоо гарчээ.   

Холбоотой мэдээ