Инженерийн хийцтэй 26 худаг шинээр болон сэргээн засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-28 14:24:53

Дорноговь аймаг энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн 128,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Айраг, Өргөн, Сайхандулаан, Сайншанд суманд нийт 5 инженерийн хийцтэй худаг, уст цэг гаргахаар төлөвлөснөөс худгуудыг бүрэн ашиглалтад хүлээн авчээ.

Харин Алтанширээ, Дэлгэрэх, Сайхандулаан суманд Орон нутгийн хөгжлийн  189,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 16 инженерийн хийцтэй худаг уст цэгийг шинээр гаргах, сэргээн засварлах тендерт  “Экогео” ХХК,  “Их-Уудам” ХХК тус тус гүйцэтгэгчээр шалгарч Дэлгэрэх суманд 5 цооног, Сайхандулаан суманд 4 цооног шинээр гарган 2 цооног сэргээн засварласан талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Мөн Алтанширээ суманд 3 инженерийн хийцтэй худгийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа аж. Ингэснээр тус аймаг бэлчээрийн усан хангамжийн хувьд 2016 оны байдлаар нийт 26 инженерийн хийцтэй худаг, уст цэг шинээр гаргах сэргээн засварлахаар төлөвлөснөөс 11 инженерийн хийцтэй худаг, 9 цооног шинээр гаргаж, 2 цооног сэргээн засварлаж нийт ажлын гүйцэтгэл 84,6  хувьтай байна.

Х.Эрдэнэбулган      

Холбоотой мэдээ