ЗАВХАН: Тусгай хэрэгцээт иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-01-25 17:22:37

Улиастай, 2024 оны нэгдүгээр сарын 2/МОНЦАМЭ/. Тус аймаг тусгай хэрэгцээт иргэдэд зориулж 28.5 сая төгрөгийн тусламж дэмжлэг өгчээ.


Тусгай хэрэгцээт иргэдийн хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж, өнгөрсөн онд үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 бүлэг 17 ажил арга хэмжээний хүрээнд батлуулан хэрэгжүүлж ажиллажээ.


Салбар зөвлөлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хангах, тэднийг нийгмийн амьдралд тэгш оролцуулах зорилгоор орон нутгийн төсвөөс нийт 28,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Тусгай хэрэгцээт иргэдийг хөдөлмөр эрхлэх, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тэдгээрийн онцлог хэрэгцээнд нь нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгох. Тусгай хэрэгцээт иргэдийг ажлын байраар хангах, ажил олгогчийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ, арга хэмжээг хэрэгжүүлжээ.


Тусгай хэрэгцээт иргэдийн дунд санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломж нөхцөлийн талаарх мэдээллийг нийтэд нээлттэй зарлаж, аймгийн хэмжээнд 15 сумын 44 төслийг хүлээн авч сонгон шалгаруулсан байна.


Өнгөрсөн онд тусгай хэрэгцээт иргэдийн үйлдвэрлэл үйлчилгээ, өрхийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр боловсруулсан төслийн сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар явуулж 24 иргэний төслийг дэмжиж, санхүүгийн дэмжлэгт хамруулан 168.000 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Дэмжлэгт хамрагдсан иргэдтэй 36 сарын хугацаанд 50 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ байгуулан, гэрээний заалтын дагуу эргэн төлөлт хэвийн байна гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ