“Сэр сэр салхи” Осакагийн кино наадамд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-25 14:08:02

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” уран сайхны кино Японы Осака хотын олон улсын Азийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ. Эл кино наадмыг жил бүрийн гуравдугаар сарын 1-10-нд зохион байгуулдаг уламжлалтай.


“Сэр сэр салхи” өнгөрсөн онд Хятад, Хонконгийн кино наадмаас шагнал хүртсэн. Тодруулбал, Хонконгийн наадмаас “Залуу шүүгчдийн шагнал”-ыг хүртсэн бол Хятадын “Pingyao International” кино наадмын “Шилдэг найруулагч” шагналын эзэн болсон байдаг.


Түүнчлэн 80 дахь удаагийн Венецийн наадамд амжилттай оролцож, “Алтан арслан”-гийн эзэн болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал байв.


Тус бүтээл нь онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайх 17 настай бөө хүү “ЗЭ”-гийн тухай түүх юм.

Холбоотой мэдээ