ОРХОН: Сумын хөрөнгө оруулалтаар барьсан цэцэрлэг ирэх долоо хоногт ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-25 12:04:55
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сумын хөрөнгө оруулалтаар барьж буй анхны цэцэрлэг ирэх долоо хоногт ашиглалтад орно. Сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг улсын болон орон нутгийн төсвөөс шийддэг байсан бол Орхон аймаг Монгол Улсад анх удаа сумынхаа хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 2,8 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулж байна.

 

Тус цэцэрлэгийг  Баян-Өндөр сумын “Чандмань” баг буюу шинээр үүссэн VII хороололд барьж байна. Орхон аймагт сүүлийн жилүүдэд орон сууцны шинэ хорооллууд нэмэгдэж сургууль, цэцэрлэг, нийгэм, соёлын үйлчилгээний барилга, байгууламж шаардлагатай болсон юм. Иймд тус хорооллын оршин суугчдад зориулж 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг барьжээ. Нийт 27 ажлын байр шинээр нэмэгдэж байгаа аж.

 

Ташрамд дурдахад, Орхон аймагт өнгөрсөн онд 2000 гаруй иргэн шилжин ирсэн бөгөөд тэдний дийлэнх нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг гол шалгуур болгож ирсэн гэж байлаа.


Өнөөдрийн байдлаар 30 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр дахин хоёр цэцэрлэг ашиглалтад орно.


 

Холбоотой мэдээ