ӨНӨӨДӨР: Хэвлэл мэдээллийн цахим өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 25
/МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 25-ны пүрэв гарагт
болох зарим үйл явдлын тойм:
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09.30 цагт ОБЕГ-т: Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцасны хангалт, стандартын талаар мэдээлэл өгнө.
10.00 цагт: “Тэнүүн огоо” спортын зааланд: Таеквон-догийн клубууд, багш, дасгалжуулагч, тамирчдын дундах таеквон-догийн нээлттэй тэмцээн болно. Утас: 9578-5376.
11.00-15.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын
уулзалтаар хэвлэл мэдээллийн салбар цахим орчны өөрчлөлт, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэж, санал
солилцоно.
11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: БЗД-ийн 14-р сургуулийн дэргэдэх “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж багш, ажилчид, хүүхдүүд, эцэг эхчүүд, оршин суугчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлажээ.
11.40 цагт АН-ын байранд: Тус намын гишүүн Ц.Баатархүү, О.Чулуунбилэг, Н.Одонгуа нар мэдээлэл хийнэ.
15.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Хүүхдийг
ивээх сангийн “Охидыг хүчирхийллээс
хамгаалах нь” төслийн хүрээнд ХНХЯ, ЦЕГ- тай хамтран бүтээсэн “Даван туулагч” киноны нээлт болно. Утас:
9909-2295.
-Сэлэнгэ аймагт Ургацын баяр
болно.
-Баян-Өлгий аймгийн сумдын "Иргэдийн спортын наадам" болно.
-"Мишээл Экспо"-д: "Цагаан сар-2024” үндэсний болон импортын хүнс, барааны үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.
Холбоотой мэдээ

