ГОВЬ-АЛТАЙ: Алтай хотод 17609 хүн аж төрж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-01-26 13:50:51

Есөнбулаг,  2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн суурин хүн амын тоо 2022 онд 58257 байгаа ба тэдний 17609 нь аймгийн төв Алтай хотод амьдарч байна. 


Нийт хүн амыг насны бүлгээр нь авч үзэхэд 17837 нь 15 хүртэлх насны хүүхэд, 37684 нь 15-64 насны хүмүүс, 2736 нь 65, түүнээс дээш насны өндөр настан байгаа аж. Харин хүйсээр нь авч үзвэл 29227 нь эрэгтэй, 29030 нь эмэгтэй байгаа тухай Говь-Алтай аймгийн Статистикийн газраас танилцуулав.


Түүнчлэн тус аймагт 2022 онд нийт 16520 өрх байна. Тэднийг байршлаар нь авч үзвэл аймгийн төвд 4968, тосгонд 451, сумын төвд 3332, хөдөө 7769 өрх амьдарч байгаа аж. Өрхийн тэргүүнийг хүйсээр нь авч үзвэл 12973 буюу 78,5 хувь нь эрэгтэй өрхийн тэргүүнтэй бол 3547 буюу 21,5 хувь нь эмэгтэй тэргүүнтэй байна. 

Холбоотой мэдээ