Бүс нутгаар дамжин өнгөрөх аялал зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-27 11:48:36

Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооноос долоон төрлийн аялалыг орон нутагтаа зохион байгуулж байна.

Тухайлбал адал явдалт, эко, бүс нутгаар дамжин өнгөрөх, рашаан сувиллын, түүх соёл танин мэдэхүйн аялал гэхчлэн төрлүүдээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 4300 хүн аялжээ. Мөн тус холбооноос БОНХЯ, Отгонтэнгэрийн УТХГ, аймгийн БОАЖГ-тай хамтран Отгонтэнгэрийн өвөр болон Даян хэсгийн аяллын зам маршрутыг тогтоож аялагчдын тухлах орчныг тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

Түүнчлэн Увс аймагтай хамтран энэ онд Увс Завханы чиглэлд 132 хүнийг Баян нуур, Хар нуур, Сэнжит цохио, Мухартын гол, Отгонтэнгэрийн чиглэлийн аялалыг зохион байгуулжээ.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ