ОРХОН: Тавин жилийн өмнө Эрдэнэт хотыг бүтээн босгохоор илгээлтээр 1000 гаруй залуус иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-08 16:46:04
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ жил Орхон аймагт “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн 50 жилийн ой тохионо.

1974-1976 онд Эрдэнэт хотод Улаанбаатар хот болон 18 аймгаас 1000 гаруй илгээлтийн эзэд томилогдон ирж, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгосон юм. Энэ талаар Эрдэнэт хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Банзрагч дурсахдаа, “Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт өвөртөлсөн эхний 54 залуу 1974 оны наймдугаар сарын 21-нд ирж байсан. Тэд Зөвлөлтийн сургуулийн барилга дээр ажиллаж байлаа. Мөн “Энд социалист Эрдэнэт хот сүндэрлэн босно” гэсэн самбар угтаж байсан” хэмээн хэлсэн байдаг.

Энэ онд Эрдэнэт хотод анхдагч, илгээлтийн эзэд ирсний 50 жилийн ой тохиож байгаа тул тэдэнд чиглэсэн олон арга хэмжээг орон нутгаас зохион байгуулахаар төлөвлөжээ. Ташрамд дурдахад, 2013 онд зураач Г.Батбилэгийн зургаар анхдагчид, илгээлтийн эздэд зориулсан хөшөө босгосон юм. 

Холбоотой мэдээ