ОРХОН: Баярын өдрүүдэд нэмэлт автобус гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-26 13:58:21
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын өдрүүдэд зорчигч тээврийн компаниуд нэмэлт автобус гаргахаар бэлтгэлээ хангаад байна.


Тухайлбал, хотын төв дотор нийтийн тээврийн 25-27 автобус иргэдэд үйлчлэх бол 12 дугаар сарын 31-ний орой нэмэлтээр автобус гаргана гэж Авто тээврийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадамсэрээжид хэллээ. Мөн баярын өдрүүдэд долоон чиглэлд 8.00-20.00 цагийн хооронд нийтийн тээвэр хуваарийн дагуу үйлчлэх юм.


Аймгийн Авто тээврийн газар хот хооронд, орон нутаг, хотын төв гэсэн гурван чиглэлд авто тээврийн зохицуулалт, хяналт тавьж ажилладаг.  Хот хооронд таван компанийн 13 автобус, 50 такси иргэдэд үйлчилж байгаа бол орон нутгийн хоёр чиглэлд 30 гаруй суудлын автомашин үйлчилж байна.

Холбоотой мэдээ