Манлай зааны нэрэмжит барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-25 11:42:02

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт сумын харьяат, гавьяат дасгалжуулагч, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж, энэ цаг үеийн идэр гурван аваргаар манлайлуулсан 128 бөх барилдсан юм.

 

Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат “Аврагч” спорт хороо, Ховд дэвжээ, “Их Монгол сан Од” групп, “Эм Жи Өү транс” компанийн бөх улсын аварга О.Хангай долоо даван түрүүллээ.


Харин Увс аймгийн Тэс сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх, улсын начин Ж.Ням-Эрдэнэ зургаа даван үзүүрлэв.

 

Барилдааны их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын заан Д.Анар, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарсан байна.

Холбоотой мэдээ