ӨНӨӨДӨР: ШУА-ийн ерөнхийлөгч агсан Н.Содномын дурсгалын хөшөөг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-25 06:31:48

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 25-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

11.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкны " Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулж буйтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандан мэдэгдэл хийнэ. Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцоно.

11.00 цагт: НЗДТГ-т: Нийслэлийн АН-аас нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авна. 

11.30 цагт: “ЗМ” мэдээллийн төвд: Төв аймгийн Атар буюу Баянхангай сумын зарим малчид бэлчээрийн ашиглалтын талаар мэдээлнэ. 

12.00 цагт: МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвд: МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч агсан, Монгол Улсын гавьяат багш, академич, профессор Н.Содномын дурсгалын хөшөөг нээнэ. 

13.30 цагт: Нийслэлийн СБД, БЗД-ийн эрүүгийн хэргийн шүүх дээр Өмнөговийн газар нутгийг хууль бусаар зарсан гэх 3 этгээдэд холбогдох шүүх хурал эхэлнэ.


-Катарын Үндэсний музейн төлөөлөгчид Монголд айлчилж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан Катарын Үндэсний музейгээс Монгол Улсад тусгай үзэсгэлэн зохион байгуулна.

-Өнөөдөр ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид цахимаар, зайнаас хичээллэнэ.

-Автомашины дугаарын сондгой, тэгш тоогоор зорчуулах зохицуулалт үргэлжилж байна. Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно. 

-МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд 2023 оны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн үргэлжлэн гарч байна. 






Холбоотой мэдээ