ОРХОН: “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-22 16:27:43
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаанаар “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийг баталлаа.


Хөтөлбөр 2024-2027 он хүртэл хэрэгжих бөгөөд Орхон аймгийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам криминологи судалгааны тайланд үндэслэн боловсруулсан юм.  


Хөтөлбөрт оршин тогтнохын аюулгүй байдал болон нийгэм-төрийн байгууллага, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдлыг хангахад чиглэжээ. Мөн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, шинжлэх ухаан, технологи, мэдээллийн аюулгүй байдал, монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, экологийн аюулгүй байдлыг хангах зэрэг 62 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ