НҮБ цөмийн туршилтыг хориглох тогтоол баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /NHK/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл цөмийн туршилт явуулахаас зайлсхийхийг дэлхийн улс орнуудад уриалсан тогтоолыг баталжээ.
Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орноос 14 нь тогтоолыг дэмжсэн бол Египет санал өгөхөөс татгалзан байна.
Уг тогтоолын төслийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Засгийн газар энэ сарын эхээр бэлтгэж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы нээлтийн үеэр өргөн барижээ.
Ерөнхийлөгч Б.Обама дэлхий дахиныг цөмийн зэвсэггүй болгох үйл хэрэгт хувь нэмрээ оруулахын тулд “Цөмийн туршилтийг бүрэн хориглох гэрээ”-г хүчин төгөлдөр хэрэгжүүлэх зорилготой байна. Уг гэрээг 1996 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр баталсан боловч хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа билээ.
“Цөмийн туршилтийг бүрэн хориглох гэрээ”-нд гарын үсэг зурж, соёрхон батлахын зэрэгцээ цөмийн туршилт явуулахаас зайлсхийхийг энэ тогтоолоор улс орнуудад уриалсан байна.
Д.Нямтулга