ГОВЬ-АЛТАЙ: "Хүрэл тулга-2023" өсвөрийн яруу найрагчдын шүлгийн уралдаанд Т.Анударь түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-12-14 16:10:38

Есөнбулаг 2023 оны арван хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. "Хүрэл тулга-2023" өсвөрийн яруу найрагчдын шүлгийн уралдаан Алтай хотноо энэ боллоо.


Өсвөр үе, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, хүн төрөлхтний бичиг соёлын нандин өв Монгол хэлээ эрхэмлэн дээдлэх, яруу сайхан дуудлага, утга арвин үгсийн сан хөмрөгийг танин мэдүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, зохиолч, яруу найрагч Бадарчийн Додгоны нэрэмжит “Хүрэл тулга-2023" өсвөрийн яруу найрагчдын шүлгийн уралдааныг 12 дугаар 13-нд зохион байгууллаа.


Шүлгийн уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал нээж үг хэлсэн бол МЗЭ-ийн болон Ч.Лодойдамба, М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч Г.Чардаг, МЗЭ-ийн гишүүн М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт, Б.Додгоны ууган шавь Б.Эрдэнэ-Очир, МЗЭ-ийн гишүүн, Соёл урлагийн газрын мэргэжилтэн, МУСТА Д.Элбэгзаяа нар шүүн шилдэг яруу найрагчдын шалгаруулсан юм.


Уралдааны шилдгийн шилдэг яруу найрагчаар Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Т.Анударь шалгарсан бол удаах байруудад Нэгдүгээр сургуулийн 12г ангийн сурагч Б.Баасанцэрэн, Гуравдугаар сургуулийн 11б ангийн сурагч Б.Майнбаяр, Нэгдүгээр сургуулийн 9а ангийн сурагч Т.Мөнгөндолгион, Чандмань сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Б.Нямдорж Тонхил сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Д.Уртнасан, Дарви сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч О.Ундармаа, Дэлгэр сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Ү.Номин-Эрдэнэ, Хоёрдугаар сургуулийн 8а ангийн сурагч Б.Хонгорзул нар шалгарав.

Холбоотой мэдээ