Засгийн газар богино хугацаат үнэт цаас гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-09-23 18:03:11

Энэ сарын 27-ны мягмар гарагт Монголын Хөрөнгийн бирж Засгийн газрын хоёр төрлийн үнэт цаасыг арилжаална.

Эхний үнэт цаас нь 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай ба жилийн 16.964 хувийн хүүтэй байх юм. 

Дараагийнх нь 52 долоо хоног буюу 12 сарын хугацаатай, жилийн 17.0 хувийн хүүтэй байх аж.

Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч эхэлжээ.

 

Холбоотой мэдээ