Анх удаа бүтэн багаараа 24 цагийн гүйлтэд оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-07 16:21:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 24 цагийн гүйлтийн ДАШТ-д Монголын баг тамирчид анх удаа бүтэн багаараа амжилттай оролцжээ.


Тайванийн Тайпэй хотод энэ сарын эхээр болж өндөрлөж дүнгээ гаргасан тус тэмцээнд 45 улс оролцсоноос эрэгтэй баг 16-р байрт, эмэгтэй баг 18-р байрт шалгарлаа.


Монголын баг тамирчдын ахлагчаар холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУХМ Б.Батболд, дасгалжуулагчаар гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр нар ахалж, ДАШТ-д анх удаа бүтэн багаараа оролцсон байна.


24 цагийн гүйлт

Э.Ганбат 233.117км

П.Отгонбаатар 212.278км

Н.Лхагва-Эрдэнэ 192.450км

Б.Гүнтэвчимэг 183.350км

Ч.Батжаргал 180 км


12 цагийн гүйлт

Ч.Пүрэвжав 117.800км гүйжээ.


Мөн тус тэмцээний үеэр /Open Race/ мастеруудын ДАШТ-ийг давхар зохион байгуулж, Монгол Улсаа төлөөлөн ОУХМ З.Нина 60-64 насны ангилалд 131,800 км гүйж ангилалдаа 5-р байрт оржээ.

Холбоотой мэдээ