Төөрч, сураггүй болсон дуудлагаар 198 иргэний амь насыг аварчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Он гарснаас хойш сураггүй алга болж, төөрсөн 245 удаагийн дуудлага бүртгэгдсэний дагуу төв, орон нутгийн ОБГ-ын алба хаагчид 198 иргэнийг эсэн мэнд олж, амь насыг нь аварчээ.
Харин 21 иргэн амь насаа алдсан бөгөөд тэдний 4 нь хүүхэд байв.
Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр 15.00-16.00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь ОБХ-ийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдөр эсэн мэнд олсныг ОБЕГ мэдээллээ.