Насанд хүрэгчдийн боксын УАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-04 16:01:08

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. XX зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит 2024 оны боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр эхэллээ.

Энэ удаагийн УАШТ-д нийт 32 багийн 180 гаруй ширэн бээлийтэн өрсөлдөж байна.

Улсын аварга шалгаруулах тэмцээнний албан ёсны нээлт ирэх лхагва гарагт болно. 

Холбоотой мэдээ