ДОРНОГОВЬ: Нийт нутгийн 50 гаруй хувьд зудын эрсдэл нэн их байгааг тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс аймгийн зудын эрсдэлийн зургийг сум бүрээр гаргажээ.
Сайншанд, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Замын-Үүд сумын нийт нутаг, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах сумын ихэнх, Даланжаргалан, Мандах сумын хойд хэсэг, Сайхандулаан, Хөвсгөл, Хатанбулаг сумын өмнө хэсэг, Айраг сумын зарим газраар буюу нийт нутгийн 50 гаруй хувьд зудын эрсдэл нэн их байгаа аж.
Харин Даланжаргалан сумын төв, Айраг сумын ихэнх нутаг, Сайхандулаан, Улаанбадрах, Хөвсгөл сумын
хойд
хэсэг, Мандах, Хатанбулаг
сумын ихэнх нутгаар буюу нийт нутгийн 40 хувьд нь их эрсдэлтэй байгаа бол
Даланжаргалан сумын өмнөд хэсэг, Улаанбадрах сумын баруун хэсгээр буюу нийт нутгийн 10
хувьд дунд зэрэг эрсдэлтэй гэж албаныхан үзжээ.
Энэ
оны 11 дүгээр сарын 30-ны
байдлаар хээрийн цасны хэмжилтээр, цасны дундаж зузаан Дэлгэрэх суманд 10 см,
Иххэт суманд найман см, Алтанширээ суманд зургаан см, Хөвсгөл суманд таван см, Мандах, Айраг, Хатанбулаг суманд дөрвөн см, Сайншанд, Өргөн, Сайхандулаан суманд хоёр см, Замын-Үүд
суманд нэг см, Эрдэнэ, Улаанбадрах суманд цасны дундаж зузаан нэг см-ээс бага байна.