Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр МУГТ, ОУХМ Б.Гангаамааг сонгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ/-ны ээлжит бус чуулган 2023 оны 12 дугаар сарын 2-нд зохион болж, тус холбооны ерөнхийлөгчөөр МУГТ, ОУХМ Б.Гангаамааг сонгожээ.
Чуулганаар мөн Олимпын спорт авиралтын төрлийг МУҮХ-ноос тусад нь бие даалган гаргахаар шийдвэрлэжээ.
МУҮХ нь 1955 онд анх үүсэн байгуулагдсан Монголын спортын ууган олон нийтийн байгууллага бөгөөд Олон улсын уулчдын холбоо /UIAA/-ны бүрэн эрхт гишүүнээр 2010 онд элсжээ.