ХӨВСГӨЛ: Мөрөн сум ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-28 17:12:02

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Мөрөн сум Герман улсын Барут хоттой аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбарт, БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт оршдог сая гаруй хүн амтай Дань дун хоттой аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол, хот байгуулалт, төлөвлөлт чиглэлээр хамтран ажилладаг.


Гадаад харилцаагаа өргөжүүлэн Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр, багийн дарга нарын хамт гадаад харилцаагаа өргөжүүлэн Япон улсад айлчилж байна.




Айлчлалын хүрээнд ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна.  


Тухайлбал үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан сургалтад Мөрөн сумын тамгын газрын мэргэжилтэн, ажилтан албан хаагчдыг үе шаттай хамруулж, суралцуулахаар болжээ.


Мөн хүний нөөцийг хөгжүүлэх, боловсон хүчнийг төлөвлөгөөт сургалтад хамруулах, мэргэшүүлэн бэлтгэхэд хамтарч ажиллах юм.


ЖАЙКА олон улсын байгууллага нь тухайн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, холбогдох байгууллагуудтай харилцан санал солилцсоны эцэст тодорхой хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулах хэлбэрээр ажилладаг ажээ.

 

Холбоотой мэдээ