ОРХОН: “Төрийн албан хаагчийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 300 сая төгрөг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-28 10:40:09
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд Орхон аймаг өнгөрсөн онд “Төрийн албан хаагчийн хөтөлбөр”-ийг баталсан.


Хөтөлбөрийн зорилго нь төрийн албан хаагчийн ажиллах нөхцөлийг сайжруулах, ур чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг нь хангах, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.


Энэ онд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс 300 сая төгрөг зарцуулжээ. Тухайлбал, донорын үүрэг гүйцэтгэсэн, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн хоёр төрийн албан хаагчид 30 сая, төрийн албанд 20-иос дээш жил ажилласан, онцгой ач холбогдолтой эрдэм шинжилгээний бүтээл туурвисан төрийн албан хаагчдад 100 гаруй сая төгрөг зарцуулсан байна.


Мөн төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад 15 сая төгрөг зарцуулжээ.  

Холбоотой мэдээ